Нийслэлийн Засаг дарга Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд хот, нийтийн аж ахуйн зарим ажлуудыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн төвийн бүсийн автобусны буудлуудыг угааж, халдваргүйжүүлж байна.