Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд өчигдөр /2021.04.18/ 834 эрүүл мэндийн ажилтан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй түргэн шуурхай хүргэн ажиллаа. Үүнд, СХДЭМТ – 391, Салбар 2 амбулатори, 43 хорооны өрхийн эрүүл мэндийн төвд 432, Резидэнт эмч 24 ажилтнууд ажиллаж байна. СХДЭМТ-өөс 16 хүний бүрэлдэхүүнтэй явуулын 4 баг 704 иргэнийг PCR шинжилгээнд хамруулсан бол дүүргийн хэмжээнд нийт 70276 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна.

 

Өнөөдрөөс эхлэн хариу арга хэмжээний (эрүүл мэнд, онцгой, цагдаа) багуудыг Астразенека вакцины 2-р тунд хамруулж эхлээд байна. Үүнд:

- Спорт хороо
- ДЭМТ
- 9-р сургууль /нэгдсэн эмнэлэг/
- 83-р сургууль
- СХД-ийн амбулатори 3
- Чингис Соосэ сургууль

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд