Бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн, хамтран зүтгэгч, дотны анд, журамт нөхөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн ХҮНБИШИЙН ЭНХЖАРГАЛ нь 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад өвчний улмаас таалал төгсч бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Тэрээр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамжийн салбарт ажиллах хугацаандаа төрийн Захиргааны байгууллагын чиг үүргийн хүрээнд өөрийн хариуцсан ажилдаа идэвх зүтгэлтэй, санаачилгатай, үр бүтээлтэй ажилласан бөгөөд байгууллага хамт олныхоо итгэл найдварыг хүлээсэн манай тэргүүний мэргэшсэн ажилтан байлаа.

Түүний эгэл даруу, шударга, ажилч хичээнгүй, хүнлэг, нөхөрсөг гэгээн дүр төрх бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдан үлдэнэ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье!

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд