Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Улсын онцгой комиссоос 550 хүнсний багц тусламжийг Сонгинохайрхан дүүрэгт хүргүүлсэн билээ. Тус хүнсний тусламжийг дүүргийн Онцгой комисс өнөөдөр /2021.04.15/ 43 хороонд ажиглалт, тусгаарлалтад байгаа өрхүүдэд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулан ажиллалаа.
Мөн дүүргийн онцгой комиссоос халдварыг бууруулах зорилгоор ажиглалт тусгаарлалтад байгаа айл өрхүүдэд ус, түлээг хуваарийн дагуу тогтмол хүргэж байна.
ХАМТДАА ХИЧЭЭЕ