Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар боллоо. Хурлаар дүүргийн цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллага болон архив бичиг хэргийн хэлтсийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлыг илтгэж, санал солилцлоо.

 

Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дараах үүрэг даалгаварыг өгөв.

-           Сонгинохайрхан дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга дагуу орхигддог хог хаягдлыг тогтмол цэвэрлэж байх эргүүлийн бүрэлдэхүүнийг яаралтай гаргахыг Агаарын бохирдолтой тэмцэх хэлтэст үүрэг болгов.

-          Мөн иргэд олноороо цугларан үйлчилгээ авдаг харьяа хэлтсүүд болон эрүүл мэндийн байгууллагууд дотоод ариутгал халдваргүйтэлийг чанд сахиж, иргэдэд халдвар тараах эрсдэлээс бүрэн сэргийлж ажиллахыг зөвлөлөө.

-          Иргэд, олон нийтийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд хяналт, шалгалт тавих

-          Иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд дүүргүүдийн нутаг дэвсгэрт байгаа барилгын болон бусад чиглэлээр ухаад орхисон нүх, овоолсон шороо зэргийг цэгцлэх ажлыг зохион байгуулах. 

-          Нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах.

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд