Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд 2020 онд Сонгинохайрхан дүүргийн боловсролын салбарт хэд, хэдэн төсөл хэрэгжсэн.

Өнөөдөр /2021.03.31/ тус төслийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй “Өвсний Үндэс” төслийг зохицуулагч Япон улсын төлөөлөгчид болон дүүргийн нийгмийн салбарын төслүүдийг удирдагч, Засаг даргын орлогч Э.Ниндэв, хамтарсан төслийн багийнхан танилцлаа.

Ажлын хэсгийнхэн уг төслийг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгыг засварлах, тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор 2020 онд  хэрэгжүүлсэн 112, 92 дугаар сургууль дээр  очиж төслийн биелэлт, бодит шинэчлэл, засвар үйлчилгээ, барилгын өргөтгөл, угсралтыг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн эсэхийг шалгасан юм.

Мөн энэ жил хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдтэй танилцаж, сургууль, цэцэрлэгт дутагдаж буй тоног төхөөрөмж, барилга угсралтын төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх шийдлийн талаар хэлэлцлээ.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд