Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.  Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулав. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх “Дүүргийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 6 дуудлага ирснээс 4 тохиолдлыг иргэд унтрааж, 2 гал түймэр дээр унтраах ажиллагаа явуулж, хүн, хуулийн этгээдийн 70 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан” талаар мэдээллээ.

Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан “Covid-19” халдварын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэв.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай холбогдох удирдлагуудад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ыг сурталчлан таниулах, сургалтуудыг зохион байгуулж ажиллах, Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журамтай нийцүүлэн харьяа нутаг дэвсгэрийн онцлогтой уялдуулж шаардлагатай заавар, зөвлөмжийг боловсруулж мөрдөх, сурталчлан таниулах, хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангах, Барилгын болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулах, хуулийн дагуу хяналт тавьж ажиллах, Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг сайтар хангуулах, Нутгийн захиргааны нийт байгууллагууд дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуйн нэгжийг халдвар хамгааллын дэглэм, түр дүрэм журмыг хангуулж ажиллахыг үүрэг болголоо.


Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд