Монгол Улсын түүхэнд нэгэн зууныг бүтээж буй улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг Монгол түмэндээ, Монгол Ардын Намын нийт гишүүд, эрхэм журмын нөхдөдөө, дэмжигчиддээ өргөн дэвшүүлье.

 

Монгол Ардын Намын түүх бол Монгол Улсын ХХ зууны их бүтээн байгуулалт, эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүх юм.

 

Одоогоос 100 жилийн өмнө Ази тивд анхны улс төрийн хүчин байгуулагдсан энэ билэгт өдөр бол зөвхөн Монгол Ардын намын төдийгүй, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн хүчин, эх орон, тусгаар тогтнол, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй ЭХ ОРОНЧ хүн бүрийн баярын өдөр юм. 

 

Монгол Улсын түүхийн бүхий л цаг үед бодлогын төдийгүй бүтээн байгуулалтын үйлсэд залуу халуун нас, сэтгэл зүрхээ зориулсан эрхэм хүндтэй ахмад буурлуудынхаа гавьяа зүтгэлд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд