-37 дугаар хороо, Содон хорооллын дундах талбай
-14 дүгээр хороо, Цамбагаравын урд талбай
-1 дүгээр хорооны арын талбай
-11 дүгээр хороо Баянхошуу “Элбэг” дэлгүүр
Эдгээр цэгүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, 10:30 цагт нээлээ. Мах худалдан авахаар ирсэн иргэдэд амны хаалт зүүж, гараа ариутган, 2 метрийн зай барин дугаарлах шаардлагыг тавьж байна.
Иргэдийн зүгээс албаны хүмүүсийн тавьсан шаардлагыг сайн хүлээн авч байгаа. Маргааш дахин Сонгинохайрхан дүүрэгт хоёр байршилд нөөцийн мах худалдаалахаар бэлтгэл ажлыг базааж байна.Хөл хорионы онцгой нөхцөлд халдвар, хамгааллын дүрмээ сайтар баримталж, хариуцлагатай байхыг иргэддээ уриалж байна.