Сонгинохайрхан дүүргийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сар 12 өдрийн А/1242 тоот захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сар 12 өдрийн А/516 тоот захирамжийг Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын гишүүдэд танилцуулсан юм. Эдгээр захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн төрийн байгууллагууд 24 цагийн турш өндөржүүлсэн зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжлэх тав хоногт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх доорх байгууллагуудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй юм. Харин бусад иргэн, аж ахуйн нэгжийг цаг үеийн нөхцөл байдлыг хүндэтгэж, ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм чандлан сахиж, гэрээсээ гарахгүй байхыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссоос уриалж байна. 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд