Авлигатай тэмцэх газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03/11200 тоот зөвлөмжийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхдээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүнд сурталтай төрийн үйлчилгээ, ёс зүйн зөрчлийг таслан зогсоох, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллуулах, албан хаагчдын ёс зүйн хандлагыг дээшлүүлэх зорилгоор тус сургалтыг 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд хороодын зохион байгуулагч,  нийгмийн ажилтнуудыг хамруулан зохион байгууллаа.

Төрийн албан хаагчийн ёс зүй, Төрийн албан хаагчийн дүр төрх, харилцаа хандлага 2 дэд сэдвийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Сургалт, судалгааны төвтэй хамтран амжилттай болж өндөрлөлөө. Цаашид энэ чиглэлийн соён гэгээрүүлэх ажлыг системтэйгээр зохион байгуулах, төрийн үйлчилгээ авч буй иргэдээс үйлчилгээний чанар хүртээмж, албан хаагчдын ёс зүйн хандлагын талаар санал асуулга авч, энэ талаар дүн мэдээг цаашдын арга хэмжээнд тусгаж ажиллахаар төлөвлөж байна.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд