Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/303 дугаар захирамжаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгууллаа.     

Их цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайн хог хаягдал, хөл газрын ургамлыг түүж цэвэрлэн, авто граж, контейнерын арын зай завсрын түүвэр хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, 1300м авто замын голын хайс хашлага, 194 замын тэмдэг, тэмдэглэгээ, автобусны буудлуудыг  зам талбайн 90 үйлчлэгч 3 бригад болон угааж,  цэвэрлэн өнгө үзэмжийг сайжруулж ажилласан.    

Их цэвэрлэгээнд 2273 аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугч 8628 иргэн, зам талбайн үйлчлэгч 90, жолооч 40, ачигч 80, төрийн 126 байгууллагын 993 албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажиллаж 263,622 м/кв талбайг цэвэрлэн, хог тээврийн 40 автомашин 184 рейсээр 1098 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Наран, Улаан чулуутын төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна.  

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд