Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын мэдээллээ хийлээ. Өчигдөр тусгаарласан нэгдүгээр хавьтал болох ХӨСҮТ-д тусгаарласан 98 хүний урьдчилсан байдлаар 20 гаруй  хүний лабораторийн хариу халдваргүй гарлаа.  Бид хавьтлуудыг дэс дараатай, цаг хугацааны дараалалтай цуглуулсан тул  шинжилгээний хариунууд ар араасаа гарч  байна.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: “ДЭМБ-ийн байгууллагын гуравдугаар сарын 10-ны мэдээллээр дэлхийн 109 улсад COVID-19 халдварын нийт 113.702 тохиолдол бүртгэгдэж, 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 203 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4.012 болжээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр таван оронд халдвар бүртгэгдсэн байна. Харин БНХАУ-д 17 нас баралт, 20 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол БНСУ-д 131 тохиолдол шинээр бүртгэгдэж, өвчний тархалт буурах хандлагатай байна. БНСУ-д нийт 180 мянга гаруй хүнд лабораторийн шинжилгээ хийхэд 89 хувьд нь халдвар илрээгүй.

Итали улсад 1,797 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 10 мянга даван, нас барсан хүний тоо 631-д хүрч, хоногт 168 хүн нас баржээ. Харин Иранд 595 тохиолдол шинээр нэмэгдсэн нь тус улс БНХАУ-аас гадна олон тооны халдвар бүртгэгдсэн гурван орны тоонд орж байгаа юм.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 оны гуравдугаар сарын 9-ний өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

2020 оны 3 дугаар сарын 10-нд ХӨСҮТ-д сэжигтэй дөрвөн тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа хийгдэж байна. Мөн ажиглалтад ХӨСҮТ-д 103, Жаргалант сувилалд зургаа, Асралт мед эмнэлэгт 23 хүн байна. Нийтдээ 132 хүнийг тусгаарлалтад аваад байна.

Франц иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Бид БНСУ, Япон, Италийг ажиглаж, мэдээг нь дамжуулж байгаа шиг дэлхий нийт бас манайхыг ажиглаж байгаа. Тиймээс монгол хүний ёс жудагийг харуулах ёстой. Монгол эмч нарын чадварыг гаргаж, энэ хүнийг эмчилж чадвараа үзүүлэх ёстой. Энэхүү Франц иргэн ажиглалтад байх хугацаандаа үүргээ биелүүлж, халуурч эхлэнгүүтээ Дорноговийн эмнэлэгт хандсан. Хэрвээ мэдээлээгүй, алдаа гаргаж удсан бол ямар хэмжээнд очих вэ гэдгийг бодолцох хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй халдвар судалгаа хийх баг хоёр шөнө нойргүй хонож, нийт 338 хүнээс асуумж, судалгаа авч ажиллалаа. Энэ дотроос 171 хүнийг ойрын хавьтал гэж авч үзэж тусгаарласан. Үүнээс  98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан бол халдвартай хүнтэй вагонд сууж явсан 28 хүнийг аймгийн төвд нь ажиглалтад тусгаарласан. Мөн камп дээр нь 64 хүнийг ойрын хавьтал гэж үзэж тусгаарласнаас гадна Орхон, Сэлэнгэ, Увс аймаг болон Налайх дүүрэгт хүмүүс тусгаарлагдсан байгаа. Тэдгээр хүмүүсийн шинжилгээний дээжийг авсан. Одоогоор нийтдээ 171 хүний шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 23 хүний шинжилгээнд COVID-19 илрээгүй гарсан. Өчигдөр шөнийн 23:00, 00:00 цагт ар араасаа ирсэн хүмүүсийн шинжилгээ удахгүй гарна. Франц иргэнийг хаагуур явсныг дахин нарийн тодорхой болгож, хавьтлын хавьтлуудыг цааш нь гүнзгийрүүлж судална.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд