ЗОРИЛГО: Ахмад мэргэжилтнүүдийн хүсэлтэд үндэслэн ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж мэдээллийн сан үүсгэн, тэдний мэдлэг, ажлын туршлагыг өвлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, өсвөр хойч, залуу үеийнхэнд хөдөлмөрийн дадал олгох чиглэлээр ажиллуулж орлогын дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ:

Сонгинохайрхан дүүргийн харъяат нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэвэр авагч ахмад настан.

АРГА ХЭМЖЭЭ:

Аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэн өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь зориулан 3.0 сая хүртэл төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

-Сонгинохайрхан дүүргийн харъяат тэтгэврийн насны иргэн байх.

-Тухайн салбартаа мэдлэг туршлагатай байх.

-Эргэн төлөлтөө бүрэн барагдуулах, тооцоолол боломжтой байх.

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

-Хорооны Засаг даргын тодорхойлолт

- Төсөл хэрэгжүүлэгчийн хүсэлт, хорооны хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлж баталгаажуулах

-Иргэний үнэмлэхний хуулбарын хамт

-Аж ахуйн болон өрхийн үйлдвэрлэл эрхлэх хугацаа, гарах үр дүн, санхүүжилтийн тооцоо болон бусад шаардлагатай зүйлийг тусгасан төлөвлөгөөтэй байх

-Цээж зураг 1%

-Бусад /мэргэжил, ур чадварыг нотлох бичиг баримт/

ТӨСӨЛ АВАХ ХУГАЦАА:

Төсөл хүлээн авах хугацаа:

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авна. Иргэн төслийн бичиг баримтаа бүрдүүлэн Хөдөлмөр эрхлэлт,халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

 

УТАС:  94442617, 86570017

ХАЯГ: Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо ХМК-ийн зүүн талд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байр 203 тоот

Утас: 94442617 86570017

 

 

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЭРГЭН ТӨЛӨГДӨХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД:

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ

Зорилго:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт бэлтгэх, дэмжлэгтэйгээр ажилдзуучлах, тэдний аж ахуй эрхлэлт болон хөдөлмөр эрхлэх ур чадвар олгох, сургалтад хамруулах, урамшуулал, санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зорилго оршино.

Хамрах хүрээ:

ü  Сонгинохайрхан дүүргийн харъяат хөгжлийн бэрхшээлтэй иргэн

ü  Байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эх

ü  Сонгинохайрхан дүүргийн харъяат байх

Тавигдах шаардлага:

ü  Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих төслийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 5.0 хүртэл сая төгрөг байх ба дэмжлэгийг 4 хүртэл жилийн хугацаанд 50 хувийг эргэн төлнө.

ü  Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хугацаа нь хүчинтэй, тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь төслөө хэрэгжүүлэх боломжтой байх

ü  Хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр өрхийн үйлдвэрлэл, аж ахуй, бичил бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд хэрэгжих үндэслэлтэй бизнесийн санаа, сонирхол, үр ашиг, орлого нэмэгдүүлэх тооцоо судалгаатай төсөл, үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн саналыг боловсруулсан байх

ü  Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх бол давуу тал болох бөгөөд гишүүд оролцогчдын үүрэг хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бичгээр тодорхойлсон байх

Бүрдүүлэх бичиг баримт:

ü  Иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар

ü  Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа тодорхойлолт

ü  Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах тухай иргэний хүсэлт, хорооны хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлсэн байх

ü  Аж ахуй, бичил бизнес эрхлэх тооцоо судалгаатай төсөл, төлөвлөгөө, хаяг, байршил, утасны дугаарыг тодорхой бичсэн байх

ü  Хорооны засаг даргын тодорхойлолт /хаягийн лавлагаа ТҮЦ машинаас авах/

ü  Нийгмийн даатгалын лавлагаа авах /2020 оны 1-р сараас одоог хүртэл/

ü  Аж ахуй эрхлэлтийн сургалтад хамрагдсан гэрчилгээ, хуулбарын хамт

Төсөл хүлээн авах хугацаа:

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авна. Иргэн төслийн бичиг баримтаа бүрдүүлэн Хөдөлмөр эрхлэлт,халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

УТАС:  94442617, 86570017

ХАЯГ: Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо ХМК-ийн зүүн талд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байр 203 тоот

Утас: 94442617 86570017

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд