Энэ оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж, Нийслэл хотын баруун, зүүн, урд, хойд чиглэлийн замын хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хаахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа А.Алтансүх, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан нар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баруу туруун болон Эмээлт товчоодод ажиллалаа.

Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотруу зөвхөн аймгуудын онцгой комиссын бичигтэй болон тусгай үүрэг гүйцэтгэж буй яаралтай тусламжийн тээврийн хэрэгслүүд нэвтрэх юм.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж буй эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн мэргэжлийн албад зэрэг бие бүрэлдэхүүний байрлах байр сууц, тэдний эрүүл мэндийн асуудлыг анхаарах шаардлагатай байгааг Засаг даргын орлогч Д.Ундармаа онцоллоо.

Түүнчлэн иргэдийн зүгээс хотруу орохын тулд янз бүрийн шалтгаан хэлж байгаа тул төр засгийн шийдвэрийг хүндэтгэж, өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, хорио цээрийн хугацаа дуустал үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдын ажилд чирэгдэл учруулахгүй байхыг уриалж байна. 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд