ОДОНТОЙ ЭЭЖҮҮДИЙН МӨНГИЙГ ӨНӨӨДРӨӨС ОЛГОНО

Жилд хоёр удаа олгодог мөнгөн  урамшуулал бол “Алдарт эх"-ийн одонгийн мөнгө. Улсын баяр наадам болон сар шинийн баярын өмнө олгодог энэхүү мөнгийг мөн өнөөдрөөс арилжааны банкууд одонтой ээжүүдийн данс руу шилжүүлэх юм. Одонгийн мөнгийг хоёрдугаар сард олгохоор 29.4 тэрбум төгрөгийг  улсын төсөвт тусгаж, 200 мянган ээжид олгохоор тооцож санхүүжилтийг нь баталжээ. Шинээр одонгийн мөнгө авах гэж буй ээжүүд харилцах дансаа сум, хорооны  нийгмийн ажилтанд өргөдлөө өгөхдөө бүртгүүлэх юм байна.

Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Харин хоёр одонтой эхэд давхцуулан мөнгөн тусламж олгодоггүй зохицуулалттай билээ. Өнгөрсөн жил 224 мянган эхэд, 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон байна. Өнгөрсөн жил 224 мянган эхэд, 29 тэрбум төгрөгийн одонгийн мөнгө олгосон байна. Дашрамд дурдахад, жилд дунджаар 4500 орчим хүн одон авдаг гэсэн тооцоо бий.

"ЦАЛИНТАЙ ЭЭЖ"-ИЙН МӨНГИЙГ ХОЁРДУГААР САРЫН 18-НД ОЛГОНО

“Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг хоёрдугаар сарын 18-ны өдрөөс олгохоор болсныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээлж буй. Засгийн газраас гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хүрээнд гэртээ хүүхдээ асарч байгаа ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн билээ.

"ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ИЙГ ЭНЭ САРЫН 20-НД ОЛГОНО

Засгийн газраас Төрийн сангаар дамжуулан сар бүрийн 20-ны өдөр тухайн хүүхдийн дансанд мөнгө байршуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс цагаан сарын өмнө хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож эхлэх юм. Өнөөдрийн байдлаар нэг сая 168 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгож байна. Харин бусад халамжийн тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүдийг хоёрдугаар сарын 15-нд олгохоор болсон билээ.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд