Монгол Улсын Үндсэн хуульд эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах гэсэн заалт бий. Үүний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас шинээр 18 нас хүрсэн залууст “Цэргийн үүрэгтний үнэмлэх” гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг 18 дугаар хороонд зохион байгууллаа.

Залууст батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, цэрэг, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан “Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах” хүндэтгэлийн үйл ажиллагаанд 25 орчим залууст цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулж, батлан хамгаалах багц хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өглөө.

Мөн тус хорооноос цэргийн үүрэгтний үнэмлэх гардан авсан залуусдаа дүүргийнхээ усан бассейнд 50 хувийн хөнгөлттэй хамрагдах эрхийн бичиг гардуулсан юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд  Цэргийн штабын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд хурандаа Б.Нямгэрэл, 18 дугаар хорооны засаг дарга Д.Энхжаргал, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар оролцлоо. 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд