Тэмцээний зорилго нь орчин үеийн загварын чиг хандлага, шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн технологиос харилцан суралцах, бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын үсчин, гоо сайхны үйлчилгээнд нэвтрүүлэх цаашлаад хот, улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох эрх авах боломж нээгдэж байгаа юм.
Ахуйн үйлчилгээний 1 төрөл болох үсчин, гоо сайхны үйлчилгээ нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Жижиг дунд үйлдвэрийн тухай, Эрүүл ахуйн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай зэрэг хуулиуд, Үс засах үйлчилгээ/ MNS 5160:2002/, Гоёлын гоо заслын үйлчилгээ /MNS 5567:2006/ -нд тавигдах шаардлага буюу Монгол улсын стандарт, “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам” зэрэг эрх зүйн актуудаар зохицуулагдаж байна.
Үсчин, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 142 цэг, салбар дүүргийн үйлчилгээ эрхлэгчийн мэдээллийн санд бүртгэгдснээс 20 хувь нь худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна.
Тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Монголын үсчин, гоо засалчдын холбоо хамтран зохион байгууллаа.