Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажилд үр бүтээл гарган ажиллаж байгаа Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс Замын цагдаагийн хэлтсийн 8 алба хаагчдын идэвх зүтгэлийг дэмжиж тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр иж бүрэн өргөө цагаан гэр гардууллаа.  

     Уг арга хэмжээнд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Мөнхцэцэг, дүүргийн Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэд дарга Ж.Сандагсүрэн, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүн, дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа М.Батсайхан, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Д.Наранбаатар, Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа А.Гэрэлт-Эрдэнэ, Замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Энхзориг нар оролцож алба хаагчдад баяр хүргэж, амжилт хүслээ.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд