Сонгинохайрхан дүүргийн иргэдийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн тоон мэдээлэл бий.

Гэр хороололд амьдарч буй иргэдийн хувьд гэр, байшингаа хангалттай хэмжээнд дулаалж чаддаггүйгээс дулаан алдагдал ихээр үүсч, түүнийг дагасан галлагаа нэмэгддэг. Энэ нь утааг илүү их хэмжээгээр үйлдвэрлэж байна гэсэн үг юм.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд Улаанбаатар хотын гэр хороололд дулааны алдагдал багатай байшин барихад дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх төсөл”-ийг  хэрэгжүүлэгч байгууллагуудыг төлөөлж ЖЭРЭС олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Веатриз Марото Изкүэрдотой хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа.

Ингэснээр тус ТББ-ынхан Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28, 31 гэсэн 7 хорооны 1000 орчим айл өрхийн дунд судалгаа хийн, тэдэнд гэр, байшингаа зөв дулаалах, дулаан алдагдлыг хэрхэн бууруулах талаар сургалт хийж, заавар зөвлөгөө өгөх юм.   

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд