Сонгинохайрхан дүүрэг 120 мянган гаруй га талбай нутаг дэвсгэртэй. Үүний 20 мянган га талбайг ой, тал хээрийн бүс эзэлдэг. Засаг захиргааны 32 хорооны хувьд 22 нь гэр хороолол, 10 нь орон сууцны хороолол байна.

Гэр хороолол ихтэйн хэрээр ахуйн шинжтэй гал түймэр их гардаг. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар 487 удаа, 2018 оны эхний 10 сарын байдлаар 458 удаагийн объектын гал түймрийн дуудлага ирсэн нь өнгөрөгч оны мөн үеийнхэнтэй харьцуулахад 23 тохиолдлоор буюу 4.8 хувиар буурсан байна.

Энэ оны эхний 10 сарын байдлаар мэргэжлийн байгууллагад ирсэн гал түймрийн дуудлага дотор тоогоороо жин дарж буй шалтгаан нөхцөлүүдийг дурдвал өвлийн сууц 139, монгол гэр 61, ил задгай хаясан хог 59, барилга байгууламж 22, эд зүйл агуулах болон гэрийн үүдний пин 42, цахилгааны самбар, шит, утас зэргээс үүдсэн галын дуудлага 28 удаа ирсэн байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт улсын онц аюултай объект 153, гал түймрийн 1-р зэргийн аюултай барилга 55, гал түймрийн 2-р зэргийн аюултай барилга 136 байдаг.

Тиймээс иргэд та бүхэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү. 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд