Сонгинохайрхан дүүргийн дийлэнх хэсгийг гэр хорооллын айл өрхүүд эзэлдэг. Энэ ч утгаараа хотгор гүдгэр ихтэй, шавар шавхай тогтдог шороон замтай гудамж ихтэй. Иргэдийн зүгээс зорчиход хүндрэлтэй эдгээр шороон замуудыг засварлаж өгөх хүсэлт их ирдэг.

Тиймээс дүүргийн Засаг даргын 08 дугаар сарын 30-ны өдрийн А/411 дүгээр захирамжаар хот тохижуулах зардлаас 49.9 сая төгрөг шийдвэрлэн, шороон замын засварын ажил хийлээ.

Тодруулбал машинаар болон явган зорчиход хүндрэлтэй байсан гэр хорооллын 21 хорооны гудамжны 38.843 метр замыг 442 машин шороо асгаж, тэгшлэн, 6 байршилд 51 метр үерийн ус зайлуулах хоолойг суурилуулсан байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд