Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2018 оны 08-р сарын 28,29-ний өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд "Маркетинг менежмент" сургалтыг зохион байгуулах тул үйлдвэр эрхлэгч та бүхнийг урьж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өөрийн бизнесийг амжилттай удирдахад нь туслах маркетингийн болон менежментийн суурь мэдлэг ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэх зорилготой тус сургалтаар орох сэдвүүд:

- Хэрэглэгчийн зан төлөв

    - Маркетингийн судалгаа, шинжилгээ

    - Маркетингийн иж бүрдэл

    - Үйлчилгээний маркетинг

    - Бизнес загвар   

Онцлог: Үнэ төлбөргүй, сургалтын агуулгатай бүрэн танилцсан тохиолдолд сертификат олгоно.    Хэзээ: 2018 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд 09:00-15:00 цаг хүртэл 2 өдөр үргэлжлэх сургалтын хөтөлбөртэй

Хаана: Нийслэлийн Засаг Захиргааны IV байр /Хуучнаар шилэн Улаанбаатар банкны байр/ 2 давхарт Нийслэлийн ЖДҮ-сургалт мэдээллийн төвийн сургалтын танхимд болно    Хэрхэн бүртгүүлэх вэ?: Та сургалтанд суухаар шийдсэн бол урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй заасан цагт, заасан газарт ирэхэд л хангалттай   

Холбоо барих: 11-318547, 88916446

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд