Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 8 сарын 2-ны өдрийн хуралдаанаас “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлгийг дүүрэг, нийслэлд зохион байгуулах тухай тогтоол гарсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлгийг  зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл нийт 200-аад хүн оролцлоо. Хэлэлцүүлгийг Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Н.Мөнхбаатар нээж үг хэлсний дараа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Л.Тулгабаатар “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн танилцуулгыг хийв. Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогч аж ахуй нэгж, иргэдийн саналыг нээлттэй сонссон юм. Мөн хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос бичгээр санал хүлээн авсан бөгөөд амаар болон бичгээр ирүүлсэн саналуудыг нэгтгэн 8 сарын 17-нд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх юм.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд