Дүүргийн хэмжээнд 3200 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр иргэдийн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад зах зээлд сурталчлан таниулах, дэмжин урамшуулах зорилгоор БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотын төв Лүмбэн их дэлгүүрт 2400 м2 худалдааны талбайг байнгын борлуулалтын цэг болгон ашиглах гэрээ байгуулсан. Үүний хүрээнд дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ хамгийн хямд зардлаар, татваргүйгээр борлуулах боломж бүрдэж байгаа юм.

Хайлаар хот нь 350 мянга гаруй хүн амтай ч БНХАУ-ын дотоодын жуулчдын тоо их. Тиймээс монгол үндэсний бараа бүтээгдэхүүний эрэлт ихтэй хот юм. Сонгинохайрхан дүүргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид  ирэх 8 дугаар сараас тогтмол худалдаа хийж онлайн захиалга авах боломжтой болж байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд