Дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сүү дахин боловсруулах цех үүд хаалгаа нээлээ. БНСУ-ын КОИКА Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр баригдсан уг цех өдөрт 3 тонн сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд 10 хүнийг ажлын байраар хангаж байгаа юм. Дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжиж байгаа Мал аж ахуйн хоршооны үйл ажиллагаагаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бүс нутгийн үхэр сүргийн үүлдэр сайжруулах төслийн хүрээнд 60 иргэн хоршооны гишүүнээр элссэн байна. Боловсруулсан сүүгээ худалдаалах зах зээл бэлэн байгаа учир цехийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах юм.

 

Сүү боловсруулах цехийн нээлтэд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэлсэн үгэндээ Хоршоонд нэгдэж иргэдийг эрүүл аюулгүй сүүгээр хангаж байгаа 21-р хорооны иргэдэд маш том боломж нээгдэж байгааг онцоллоо. Цаашид сүү боловсруулах цехийн тоог нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллана гэдгээ хэллээ.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд