Дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дамнан оршдог Баянхошуу хайрханыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын бурхан шашинтны төв Гандан дэгчинлин хийдийн харъяа Сонгинохайрхан дүүргийн тэргүүн лам нарын зөвлөл хамтран зуны эхэн сарын шинийн 8 буюу 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тахилаа.

1991 оноос хойш Баянхошуу Намдол дэчинлин хийдийн хамба болон лам хуваргууд зуны эхэн сарын шинийн 8-нд тахиж ирсэн уламжлал сүүлийн жилүүдэд тасарсан байсныг сүсэгтэн олны хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Тэргүүн лам нарын зөвлөлөөс санаачлан, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжиж 2015 онд тус хайрханыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, ийнхүү 2 дахь жилдээ тахиж байна. 

Тахилгад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөх Одбаяр, УИХ-ын гишүүн Тэрбишдагвын зөвлөх Л.Нэргүй, дүүргийн удирдлагууд, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, хорооны ИНХ-ын дарга, Засаг дарга нарын төлөөлөл, сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нарын төлөөлөл, иргэд нийт 700 гаруй хүн оролцлоо.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд