Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Онцгой байдлын Ерөнхий газрын Ахмадын хороотой хамтран Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол бүхий 22 хороог хамруулан Гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг явууллаа. Сургалтад хороодын Засаг дарга нар, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, өрхийн эмч, цагдаа, байгаль хамгаалагч, иргэдийг оролцуулан нийт 960 хүнд Гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх 176 цагийн сургалтыг компьютер, техник, хэрэгсэл ашиглан явуулсан юм. Түүнчлэн хороодын гадаа талбайд объектын болон ой хээрийн түймрийг унтраах дадлага сургуулийг галын хор, багаж зэвсэглэмжээр өөрсдөөр нь унтраалган дадлагжуулах хэлбэрээр сургалтыг зохион байгуулсан байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд