Өндөр хөгжилтэй орнуудын хот, дүүргүүдтэй хамтын ажиллагаа тогтоох зорилтын хүрээнд дүүргийн Засаг даргаас өнгөрсөн 6 дугаар сард Японы Шизүока мужийн Изүнокүни хотын даргад хандан харилцаа, хамтын ажиллагаа тогтоох талаар захидал илгээсэн юм.

Изүнокүни хотын талаас энэхүү саналыг нааштайгаар хүлээн авсан бөгөөд 9 дүгээр сард төлөөлөгчдөө илгээн танилцах айлчлал хийлгэсэн билээ. Тэгвэл энэ сарын 18-наас 21-ний өдрүүдэд Японы талаас дахин төлөөлөгчдөө илгээн Сонгинохайрхан дүүрэгт  айлчлал хийлээ.

 

Төлөөлөгчдийг Изүнокүни хотын Боловсролын хэлтсийн дарга Кавано Масато, Стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга Моришима Хироши нар ахалсан бөгөөд хамтран ажиллах чиглэл, төлөвлөгөө хэлэлцэх зорилготой хүрэлцэн ирсэн юм.

Төлөөлөгчдийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун хүлээн авч уулзлаа. Хоёр тал хамтран ажиллах ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэн бөгөөд 2015 оны 1 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн зүгээс Икзүнокүни хотод айлчлах,  8 дугаар сард Изүнокүни хотын дарга Оно Тошико хүрэлцэн ирж хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцлоо.

Уулзалтад дүүргийн Боловролын  хэлтсийн дарга М.Баяраа,  ЗДТГ-ын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярмагнай, гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Оюунболд нар байлцсан юм.

Уулзалтын дараа төлөөлөгчид дүүргийн 104 дүгээр сургууль дээр зочилсон юм. Энэхүү сургуулийг Японы Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 2005 онд барьсан бөгөөд төлөөлөгчид Японы ард түмний хөрөнгөөр барьсан сургуулийг цэвэрхэн, цэгцтэй сайхан авч яваад бахархаж байгаагаа илэрхийллээ.

Дашрамд дурьдахад Шизүока мужийн Изүнокүни хот нь Фүжи уулын хормойд оршдог, 50000 оршин суугчтай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй сайтар хөгжсөн хот юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд