Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Уралдааны болзол батлах тухай” А/542 дугаар захирамж гаргалаа.

 


Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилт, “Ухаалаг–Улаанбаатар” хөтөлбөр, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, төрийн үйлчилгээг  үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагааг  идэвхижүүлэх, бодит үр дүнг дээшлүүлэх зорилгоор нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойг угтаж нийслэлийн хороодын Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлалаа.
Энэхүү уралдаанд нийслэлийн 152 хорооны Засаг дарга нар оролцох бөгөөд 09 дүгээр сарын 15-ны өдөр оролцогчдын материалыг хүлээн авч, 1,2-р шатны шалгаруулалт хийнэ. Болзолт уралдаанд шалгарсан 20 хорооны Засаг даргад орон сууц (60 хүртэл м2) худалдан авахад нь зориулан урьдчилгаа төлбөрийн  20%-ийн хөнгөлөлт үзүүлэх эрхээр шагнах юм.  Орон сууцны урьдчилгаанд олгох хөнгөлөлтийг орон сууц худалдан авах байгууллага руу бэлэн бусаар шилжүүлнэ. Уралдааны болзлыг дэлгэрэнгүй танилцуулъя.

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ
375 ЖИЛИЙН ОЙГ УГТАЖ ХОРООДЫН  ЗАСАГ ДАРГА НАРЫН
 ДУНД  ЗАРЛАХ УРАЛДААНЫ БОЛЗОЛ
                                                                                                          


Зорилго:    Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилт, “Ухаалаг–Улаанбаатар” хөтөлбөр, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, төрийн үйлчилгээг  үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагааг  идэвхижүүлэх, бодит  үр дүнг  дээшлүүлэхэд оршино.
 
Хамрах хүрээ: Нийслэлийн 152 хороо                    
 
            Нэг.Болзлын шалгуур үзүүлэлт    
 

Үзүүлэлт

Шалгуур үзүүлэлт
 

1

Эрүүл аюулгүй байдлын индекс

  1. Хорооны ЭАБИ-ийн түвшинг шалгуур үзүүлэлт тус бүрээр гаргаж  суурь онтой харьцуулан үр дүнг тооцсон байх
  1. ЭАБИ-ийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах хариу арга хэмжээний төлөвлөлт,  хүрсэн үр дүн
  1. ЭАБИ-ийн нийслэлийн түвшингээс доогуур үзүүлэлт бүхий индексийг сайжруулах талаар авсан арга хэмжээ, хүрсэн үр дүн

2

Амьдрах орчны зураглал

Зураглал хийгдсэн 87 хороо (гэр хороо)-ны түвшинд
 

  1. Амьдрах орчны зураглалыг ашиглан, хийх ажлын жагсаалтыг иргэдийн оролцоотой  гарган  нийслэл, дүүргийн төсөвт тусгуулах, хэрэгжилтийг хангуулах талаар санаачилсан ажил, түүний үр дүн 
  1. Газрын зураглалын мэдээллийн санд баяжилтыг тухай бүр хийсэн байдал

Зураглал хийгдэх 65 хороо (орон сууц)-ны түвшинд

  1. Иргэдийн оролцоотой газрын зураглал хийх ажлыг зохион байгуулсан байдал
  1. Зураглал хийх ажлыг олон нийтэд таниулж сурталчилсан байдал

3

Орон нутгийн хөгжлийн сан

  1. Орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр,  төсөл арга хэмжээний санал авах ажлыг зохион байгуулж  өрх бүрийг хамруулсан байх

        

  1. Иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэн хорооны Иргэдийн нийтийн хуралд хэлэлцүүлж шийдвэрийг дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байх
  1. Хорооны хэмжээнд олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааг зохион байгуулсан байдал, хүрсэн үр дүн

4

Төр-иргэний  үйлчилгээ

  1. Нэг цэгийн болон төрийн үйлчилгээний салбар төвийг  хүн амын нягтаршил орон зайг харгалзан зохион байгуулах, “стандарт багц”-ын үйлчилгээг эхлүүлсэн байдал, хүрсэн үр дүн
  1. Дүүргээс хороонд шилжүүлсэн  төрийн үйлчилгээний нэр төрөл, хамрагдсан иргэний тоо
  1. Хүн ам, өрхийн мэдээллийн санг бүрэн  бүрдүүлсэн байдал

5

Бичил бизнесийг дэмжих зээл

  1. Бичил бизнесийг дэмжих зээлд хорооны иргэдийг хамруулсан байдал
  1. Орон  нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний иргэдийн  бүлгээр хийхийг зөвшөөрөгдсөн  төсөвт ажлуудыг зээлд хамрагдсан иргэдээр гүцэтгүүлэхэд санаачилга гарган ажилласан байдал, хүрсэн үр дүн

                                          
            Хоёр. Болзлыг дүгнэх         
 
            1 дүгээр үе шат

 
            Хороо нь уралдааны болзлын шалгуур үзүүлэлт тус бүрээр   тайланг   гаргаж  2014 оны 09 дүгээр сарын 15-ны дотор Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон  комисст ирүүлнэ. Хороо тайлангийн хувийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь  хороодоос ирүүлсэн  тайланд  урьдчилсан үнэлгээ хийж нийслэлийн комисст хүргүүлнэ. 
 
Комисс нийслэлийн хороодоос ирүүлсэн материалуудтай танилцаж онооны дарааллаар жагсааж  эхний 40 хороог дараагийн шатны шалгаруулалтанд оруулна.

            Хороодоос ирүүлсэн тайланд:
 
1. Эрүүл аюулгүй байдлын индекс                                   НЗДТГ-ын НХХ
2. Амьдрах орчны зураглал                                                Улаанбаатар хотын ЗААлба          
3.Орон нутгийн хөгжлийн сан                                             НЗДТГ-ын СБТХ
4. Төр-иргэний  үйлчилгээ (1, 2-р үзүүлэлт)                    НЗДТГ-ын НЗУХ
5. Төр-иргэний  үйлчилгээ (3-р үзүүлэлт)                        Нийслэлийн Статистикийн газар
6. Бичил бизнесийг дэмжих зээл                                      НЗДТГ-ын НХХэлтэс тус тус үнэлгээ өгнө.
 
            Комисс  болзлын үзүүлэлт бүрийн биелэлтэд 100 хүртэл оноо өгч, нийлбэр онооны дунджаар  шалгаруулна.
 
                                                        2 дугаар үе шат


Комисс эхний шатанд шалгарсан 40 хорооны үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцана. 
Онооны дарааллаар жагсааж  эхний 20 хороог шалгаруулна.гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд