Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооноос дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, “Зөв амьдрах ухаан” ТББ-тай хамтран хорихоос суллагдсан болон архины хамааралтай иргэдийнхээ дунд тэднийг нийгэмшүүлэх, архины хамаарлаас гаргах, зан үйлд нөлөөлөх чиглэлээр сургалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

 

Сургалтад тус хорооны дээр дурьдсан хорихоос суллагдсан болон архины хамааралтай 25 иргэн хамрагдсан бөгөөд  “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа тэдэнд лекц уншиж харилцан ярилцсан юм.

Хорооны Засаг дарга болон дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвөөс цаашид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухайн иргэдэд мэдээлэл, зөвлөгөөг тогтмол өгч ажиллахаар боллоо

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд