Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу Улаанбаатар хотын Эрүүл аюулгүй байдлын индексийг жил бүрийн 6, 11 дүгээр саруудад гаргахаар болсон. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудад энэ чиглэлээр сургалт явуулсан бөгөөд өнгөрсөн оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын Эрүүл аюулгүй байдлын индексийг анх удаа гаргасан юм.

 

Энэ оны 2 дугаар сараас Эрүүл аюулгүй байдлын индексийн 2 дахь шатны сургалтыг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж эхлээд байна. “Эрүүл аюулгүй байдлын индекс, хариу арга хэмжээний төлөвлөлт” сэдэвт энэхүү сургалт  2 дугаар сарын 19-21, 24-ний өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэг дээр зохион байгуулагдаж байгаа юм. Сургалтад хороодын засаг дарга нар, Тамгын газрын хэлтэс албад, сургууль цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах ажилтнууд хамрагдаж байна.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд