УИХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу СХД-ийн 30-р хороо “Хилчин” хотхон орчмын 11 га газрыг газар шинэчлэн зохион байгуулж, амины орон сууц бүхий шинэ хороолол болгохоор НИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

 


Хилчин хотхон орчмын газар нь нийслэлээс газар шинэчлэн зохион байгуулж буй анхны байршил бөгөөд тус нутаг дэвгэрт амьдарч буй 168 өрхийн 672 иргэн 100 хувийн саналаар дахин төлөвлөлтийн төслийг дэмжиж байгааг албаныхан онцолж байна. Төлөвлөлтөөр нэг маягийн амины орон сууцны хорооллыг түшиглэн газар шинэчлэн зохион байгуулах хэлбэрээр тохилог амины орон сууц бий болгож, хороолол дунд 6м өргөнтэй гол зам,  3,5м өргөнтэй туслах зам, ногоон байгууламж,  таксины зогсоол, 5м өндөртэй нарны эрчим хүч ашигладаг гудамжны гэрэлтүүлэг  зэргийг цогцоор шийдэх юм. Харин инженерийн дэд бүтцийн хувьд цэвэр бохир усыг төвийн шугамнаас холбох бөгөөд дулааныг шийдэхдээ  нүүрсийг шингэрүүлсэн хий болгож хийн зуухны үйлдвэрээр хангахаар төлөвлөжээ. Энэ нь өдөрт 2500м3 хий гаргах хүчин чадалтай юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд