Өнөөдөр буюу 1 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, “Дэлхийн зөн” ОУБ-аас хамтран зохион байгуулж байгаа  “Сонгинохайрханд үйлдвэрлэв-2014” үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаа “Макс-21” худалдааны төв дээр боллоо. 

 

Дүүргийн жижиг дунд үйлдвэрлэгчид, гар урлал эрхлэгчдийн хэлбэр хийц сайтай чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн худалдаанд оёмол, сүлжмэл, арьсан бүтээгдэхүүн эрхлэгч зэрэг 30 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ дэлгэн худалдаалж байна.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 240 орчим аж ахун нэгж, 1200 орчим өрх айл байдаг бөгөөд дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийн зорилтод жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих бодлого, зорилт тусгагдсан байдаг юм. Энэ зорилтын хэрэгжилтийн нэгэн жишээ энэхүү үзэсгэлэн худалдаа болж байна.

Үзэсгэлэн худалдааны нээлтэд дүүргийн Засаг даргын Хот байгуулалт тохижилтын асуудал хариуцсан орлогч Б.Батдорж, Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл, судалгааны  төвийг Г.Билгүүн нарын хүмүүс оролцлоо.

Үзэсгэлэн энэ сарын 29-ийг хүртэл үргэлжилнэ.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд