Өнөөдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Япон улсын Элчин сайдын яамны “Өвсний үндэс” хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд 2014 онд хийгдэх “Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа Япон улсын Элчин сайдын яамны байранд боллоо.

 

Энэхүү төсөл нь Япон улсын Засгийн газраас Монгол улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэх зорилготой “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа 18 төслийн нэг юм. Тус хөтөлбөрөөс өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүргийн 74 дүгээр сургуулийн дотуур байрны их засварын ажилд мөн төсөл хэрэгжүүлж 143 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ удаагийн төсөл нь 130 сая төгрөгийн төсөвтэй юм.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд нар оролцож гарын үсэг зурлаа. 

Японы улсын Засгийн газар, ард түмний сайхан сэтгэлийн бодит тусгал болсон энэхүү төсөл нь Сонгинохайрхан дүүргийн хүүхэд багачуудын сурч боловсрох орчныг сайжруулан гэгээн ирээдүйд хүрэхэд томоохон хувь нэмэр болно гэж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд онцоллоо.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд