Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтран 700 өрхийн амжиргааг дээшлүүлэх “Төгсөлтийн аргачлал - 36” төслийг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ.Төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Соёмбо” кино театрт болж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд,  Засаг даргын орлогч Н.Ганаа, Ц.Төрхүү, Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун болон албаны хүмүүс оролцлоо.  

 

“Төгсөлтийн аргачлал-36” төслийг 3 жилийн хугацаатайгаар Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянхошуу бүсийн 16 хорооны амжиргааны түвшин доогуур 700 өрхийг сонгон авч хэрэгжүүлэх бөгөөд нийгэмд бие даан амьдрах итгэл үнэмшилтэй өрх гэр бүлийг нэмэгдүүлэх, баг бүлгийн зохион байгуулалтанд оруулах, одоо хийж байгаа ажил дээр нь тулгуурлан  чадваржуулах, сонгогдсон өрхүүдтэйгээ ядуурлын түвшингээс дундаж түвшинд гаргахад төслийн гол зорилго оршиж байна.

Уг төслийг хэрэгжүүлэхэд дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс албадууд, хорооны Засаг даргын зөвлөл, эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн ажилтан албан хаагч зэрэг өргөн хүрээтэй бүрэлдэхүүн оролцох юм.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд