Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Толгойт ОНХХ-өөс “Хүүхдэд ээлтэй сургууль -2013” аяныг Толгойт бүсийн 7 сургуулийн дунд хагас жилийн хугацаатай зарлан 11 дүгээр сарын 7-ны өдөр үр дүнгээ тооцон шалгарсан сургуулиудад шагнал гардууллаа. Тус аяны хүрээнд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжиж ажилладаг сургуулиудыг шалгаруулсан юм.

Энэ үеэр сургуулийн захирлууд аяны хүрээнд хийсэн ажлаа танилцуулж, “Оюуны манлайлал” хүүхдийн оролцооны зөвлөлийн тэргүүн, сурагч Г.Мөнхцэцэг мэдээлэл хийсэн юм. 

 

Ингээд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хийсэн сургуулиудын ажлыг дүгнэхэд “Хүчирхийлгүй сургууль” болон “Эрүүл орчинг дэмжигч” сургуулиар 65 дугаар сургууль, “Хүүхдийн хөгжлийн оролцоог дэмжигч”, “Эрсдэлгүй сургууль”-аар 62 дугаар сургууль тус тус шалгарч Шилдгийн шилдэг буюу “Хүүхдэд ээлтэй сургууль”-аар 65 дугаар сургууль шалгаран 5 сая төгрөгөөр шагнууллаа. 

Шагнал гардуулах ёслолд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Булган, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Толгойт ОНХХ-ийн менежер Э.Болор-Эрдэнэ болон Толгойт бүсийн сургуулийн багш, сурагчдын төлөөлөл оролцов. 

Тус аяны үр дүнд сургуулиуд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж чадсан нь цаашид хүүхдэд ээлтэй дүүрэг бий болоход нэг алхам ойртсон гэдгийг Тамгын газрын дарга С.Мөнхчулуун хэлсэн юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд