Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу өнөөдөр нийслэлийн Засаг даргын санаачилгаар дүүрэг бүрт хямдралтай, урамшуулалтай худалдааг зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан Засаг даргын тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс Ханын материалын эцэс “Дүүхээ 2” худалдааны төвийн гадна талбайд “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” сэдэвт худалдаа, үйлчилгээг явууллаа. Үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга М.Чинболд, Засаг даргын орлогч Н.Ганаа, Засаг даргын тамгын газрын дарга С.Мөнхчулуун нар оролцов.

 

Өмнө нь тус худалдаанд аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах зорилгоор дүүргийн Засаг дарга М.Чинболд худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хүлээн авч уулзан тэдний санал бодлыг сонсч, нийслэлийн Засаг даргын гаргасан уриалгыг танилцуулсан билээ.

Энэ өдөр “Дүүхээ 2” худалдааны төвөөс тус дүүргийн иргэн н.Уранбилэгт 10 кг гурил, 10 кг будаа, 5 кг мах зэрэг хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн хувцас зэргийг бэлэглэж, тэнд цугласан иргэдэд халуун аньс, чацарганын шүүсээр үйлчилсэн юм. Мөн “Тэсо” корпораци 10-15 хувь, “Мах импекс” ХХК 15-20 хувь, “Милл хаус” ХХК 15 хувь, “Алтан тариа” ХК бүтээгдэхүүнийхээ 1 килограмм тутамд 20-30 төгрөгийн хямдрал тус тус үзүүлсэн байна. Худалдаанаас гадна “Сэнтий” зочид буудлын ресторан иргэдэд хямдралтай үнээр үйлчилж, “Ирина”, “Зулаа” зэрэг үсчин, гоо сайхны салонууд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн байна.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд