ХОРООДОД ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ДЭРГЭДЭХ, ХЭЛТЭС АЛБАДААС ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

 

2015 оны 04 дүгээр сарын 08

 

 

Хороо

Дэс дугаар

Тулгамдсан асуудал

Шийдвэрлэлт

5-р хороо

1

Гудамжинд золбин нохой ихсэж байгаа тул устгах арга хэмжээ авах.

Санхүүжилтийн материалыг НЗАА-нд хүргүүлсэн санхүүжилт хийгдсэний дараа нохой устгал эхэлнэ.

2

Баянголын 35,36,48-р гудамжны гэрлийн шонгийн мод хазайж унахад бэлэн болсон тул  солих

УБЦТС-ХК-ийн дүүргийн ХҮТ-д мэдэгдсэн. Цаашид иргэд 70047004 утсанд холбогдож  тус газрын гэрлийн шонгоо засуулах боломжтой.

3

Ханын материалын эцсийн буудал нийтийн  бие засах газар барих

2013-2014 онд нийтийн бие засах газар байгуулагдахаар төлөвлөгдөж байсан ч хотын захиргааны байр, гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэх болсон тул уг асуудал  хэрэгжих боломжгүй болсон.

4

Баянголын 30,31-р гудамжинд гэрэлтүүлэг тавих

Дээрх гудамжнууд нь дахин төлөвлөлтөнд орсон байршилд байгаа тул гэрэлтүүлэг тавих боломжгүй.

24-р хороо

5

Зээлийн 9-р гудамжинд баригдах 670 хүүхдийн дутуу баригдсан сургуулийн барилгын ажлыг  дуусгаж ашиглалт оруулах.

БСШУЯ-ны сайдын багцад  2015 оны улсын  төсөвт 1,7 тэрбум төгрөг хувиарласан. Одоогийн байдлаар гүйцэтгэгч “Интеко инженеринг” ХХК нь  санхүүжилтгүйн улмаас уг барилгын ажлыг дуусгаагүй. Энэ онд батлагдсан 1,7 тэрбум төгрөгийн тендерийг ХААЕГ-аас зарлаж шалгарсан компани нь 2015-2016 онд  дутуу орхигдсон тус барилгын ажлыг хийж дуусгана.

6

2-р хэсэг 16-17-р гудамжнууд, зээлийн 4-8-р гудамжнууд, зээлийн 3-р гудамжинд “Дархан парагон” ХХК шинээр хийсэн под станцуудыг ашиглалтанд оруулж айлууд руу холболтыг хийх.

Угсралтын ажил дуусаагүй тул холболт хийх боломжгүй. Хүлээгдэж байгаа.

 

7

Зээлийн 34-39-р гудамжнууд, 7-р хэсгийн баруун салаа, салхитын аманд “Ханлиг элч” ХХК шинээр хийсэн под станцуудыг ашиглалтанд оруулж айлууд руу холболтыг хийлгэх.

Угсралтын ажил дуусч, техникийн комисс ажиллаад үүрэг даалгавар өгөгдсөн. Үүрэг даалгаврын биелэлтээр улсын комисс ажиллаж хүлээж авсаны дараа хэрэглэгчдийг холбох боломжтой.

8

Зээлийн 18-р гудамжинд баригдах бага, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих “ТЭД” ХХК ажлыг эхлүүлэх, ашиглалтанд оруулах.

Гэрээ байгуулах шатандаа. 2015 оны 04 сарын сүүлээр ажил эхэлнэ.

9

Зээлийн 18-р гудамжны үзүүрт байрлах ашиглагдаагүй байгаа халуун ус, гүний худгыг нээж гэрээг байгуулах

Халуун ус гүний худгыг ашиглах гэрээ байгуулсан. Дүүргийн ЗДТГ-ын зүгээс уг барилгыг ашиглалтын бэлэн байдалд хүлээлгэж өгөх шаардлагатай байгаа. Халаалтын шугам хөлдөж гэмтсэн тул засварлах, дүүргийн өмчид бүртгэж авах ажлууд хүлээгдэж байна.

10

 Салхит 1-р гудамж, хустайн 7-р гудамжны орчмын айл өрхийн под станцыг салгасны улмаас 30 гаруй айл өрхүүд тоггүй байна.

УБЦТС-ХК-ийн дүүргийн ХҮТ-ийн инженер нь дээрх өрхүүдийн иргэдтэй 2015.02.15-ны өдөр уулзалт зохион байгуулж, цахилгаанд холбуулах талаарх хүсэлтээ газрын гэрчилгээтэйгээ ирж гэрээ байгуулан зөвшөөрөл авч болох  талаар зөвлөгөө өгч ажилласан.

29-р хороо

11

Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалддаг цэгийн тоог цөөрүүлэх

2015 оны 4-р сарын 20-ноос нэгдсэн аттестатчилал явагдах тул энэ үеэр тодорхой арга хэмжээ авч ажиллана. Стандартын шаардлага, холбогдох хууль журам хангасан ААНБ-дад тусгай зөвшөөрөл олгогдож байгаа.

 

ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС