2015.03.09

2015  оны  03 дугаар сарын 09-ны өдрийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн  дээр нийслэлийн засаг даргын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч  Н.Батаагийн өгсөн үүрэг даалгавар

 

 

Хэрэгжүүлэх байгууллага

Товч
агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

Дүүргүүд
Хөрөнгө оруулалтын газар, Авто замын газар
Ерөнхий төлөвлөгөөний газар
Эдийн засгийн хөгжлийн газар

Нийслэлийн Засаг даргаас холбогдох байгууллагууд эрх шилжүүлсэн ажлуудад худалдан авах ажиллагааг зохион байгуулах,  гэрээ байгуулах ажлыг үе шатанд хугацаа алдахгүй  шуурхай зохион байгуулах.
Концесийн гэрээгээр хийгдэх ажлуудын худалдан авах ажиллагаанд анхаарч ажиллах.

14

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч

2

Авто замын газар,
Худалдан авах ажиллагааны газар
Хөрөнгө оруулалтын газар
Дүүргүүд

2015 онд Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтаар хийх ажлуудын  худалдан авах ажиллагааг шуурхайлж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудыг иргэд олон нийтэд нээлтэй мэдээлэх, сурталчилах  арга хэмжээг зохион байгуулах.

14

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч

3

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Баянгол дүүргийн Засаг дарга Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг даргад хандаж тавьсан асуудал болох тус дүүргийн 4 байршилд газар эзэмших асуудлыг хүчингүй болгох талаар судалж танилцуулах.

14

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч

4

Нийслэлийн Өмчийн харилцааны газар
Ерөнхий төлөвлөгөөний газар
Мэргэжлийн хяналтын газар

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг даргад хандаж тавьсан асуудал болох тус дүүргийн зөвшөөрөлгүй болон зөвшөөрөл нь цуцлагдсан 4 барилга, байгууламжийн асуудлыг судалж танилцуулах.

14

5

Ус сувгийн удирдах газар
Орон сууц нийтийн аж Удирдах газар

Баянзүрх дүүргийн Засаг дарга Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг даргад хандаж тавьсан асуудал болох тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн түгээхийн харъяа Хэрэглэгчдэд үйлчлэх 2 дугаар төвд харьяалагдах 29 дүгээр байрны бохирын шугам 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хойш удаа дараа  хөлдөж, задарсаны улмаас  хорооны цогцолбор байрны зоорийн давхар буюу засвар хийгдээд удаагүй байгаа Иргэний танхимд бохир хальж их хэмжээний хохиролын асуудлыг шийдвэрлэх.

14

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч

6

Захирагчийн ажлын алба
Нийслэлийн Онцгой байдлын газар,
Мэргэжлийн хяналтын газар
Ус сувгийн удирдах газар
НӨХГ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг даргад хандаж тавьсан асуудал болох тус дүүргийн Бохир хальж авто замыг давж урссан, мөн “Happy valley” хотхоны барилгын ажил гүйцэтгэгч нар “Хөлийн гол”-ын урсах гольдролыг өөрчилсөний улмаас хөлдсөн бохир болон хөрсний ус нь Туулын гудамжинд  байрлах албан газар, айл өрхийн хашаанд орсон байдалтай байгаа. Иймд тухайн газарт яаралтай арга хэмжээ авахгүй бол цаг агаар дулаарч хөрсний бохирдол үүсч, халдварт өвчин гарах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хүндээр зөрчиж  гамшигийн байдалд хүрээд байгаа асуудлыг судалж шийдвэрлэх.

14

7

Захирагчийн ажлын алба
Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Сэлбэ голын сав  газарт жил бүр харилцан адилгүй байршлаас тодорхой бус мөчлөгтэй хөрсний ус их бага хэмжээгээр илэрч хөлдсөний улмаас  тухайн  байршилд амьдарч буй 30 гаруй  айл өрх хашаа, байшин, орон гэртэй амьдрах нөхцөл боломжгүй болоод байгаа асуудлыг судалж танилцуулах.  

14

8

НЗДТГ-ын ХШҮХ, СТСХ
Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан 2014 онд “Контракт”-ын гэрээг дүгнэх ажлыг зохион байгуулах.

14

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч

9

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд 

Засгийн газрын 2013 оны 322 тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны үйл ажиллагааны  үр дүнгийн үнэлгээний тайланг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхтэй холбогдуулан байгууллага нэгжүүдээс гаргаж ирүүлэх мэдээ тайланг хугацаанд чанартай  гаргах.  

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

10

Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/69 дугаар захиражаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалт /Шилэн уулзалт/-д ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай журам”-ыг эрчимжүүлж ажиллах.

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

11

НЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэс

Ажлын цагийн хуваарь өөрчлөгдсөн холбогдуулан цайны цагийн хуваарийг зохицуулж өгөх ажлыг хийх.

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

 

 

 

  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР