2015.02.16

            Нэг. Дүүргийн хэмжээнд мэдээллийн  ДАТА бааз шинээр бий болгож байгаатай холбогдуулан хороод 16-аас дээш насны иргэдийн судалгааг гарган       2 дугаар сарын 27-ны  дотор дүүргийн ИТХ-ын ажлын албанд  ирүүлэх,

 

            Хоёр: Өмч ашиглалтын журам хороодод хэрэгжихгүй байна.  Цаашид хэрэгжүүлж ажиллахад анхаарах, хороод ашиглалтын хугацаа дууссан өмч хөрөнгийг актлах талаарх саналаа  дүүргийн  Засаг даргын Тамгын газарт ирүүлэх,

            Гурав: Эрүүл аюулгүй байдлын индексийн 19-р маягтыг программын дагуу  бөглөж 2 дугаар сарын 17-ны 12 цагт , 1-23-р маягтыг 2 дугаар сарын 23-ны          12 цагаас өмнө тус тус дүүргийн ЗДТГ, НХХ-т ирүүлэх

            Дөрөв: Хороодын ажилтан, албан хаагчид  төрийн албан хаагчдын ёс зүйг баримтлан өөрсдийн хувцаслалт, зан харилцаандаа анхаарч ажиллах,

            Тав: Хороод ажлын байранд  галын хор байгаа эсэх,  ажиллаж  байгаа  талаарх судалгааг гарган дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх

            Зургаа. Хариуцлагатай жижүүр ажиллах хуваарь гарган Засаг даргын Тамгын газарт 2 дугаар сарын 18-ний дотор ирүүлэх.

            Долоо: Хороодын  байранд түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа бол  дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах.

            Найм. Засаг даргын тайлангийн хурлын тэмдэглэлийг Засаг даргын Тамгын газарт 2 дугаар сарын 23-нд дотор ирүүлэх.

 

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН                                           ГАЗРЫН ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС