ХОРООДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА С. МӨНХЧУЛУУНЫ ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

2015.01.05

Нэг:   2014 оны 12 сарын 23 ны шуурхай, зөвлөгөөн дээр өгөгдсөн үүрэг даалгавар ихэнх нь биелэгдээгүй байна. Гаргаж ирүүлэх.

          -2015 онд хийх ажлын төлөвлөгөө боловсруулах, дүүргийн хэлтэс, албатай хамтран ажиллах цаг үеийн төлөвлөгөөг ирүүлэх

 

          - Хороодын зохион байгуулагчдын үр дүнгийн гэрээнд хороодын Засаг дарга нар саналаа бодитой тусгаагүй байна, 2015 оны үр дүнгийн гэрээний тусгай захиалгат бүтээгдэхүүнд онцгой анхаарч саналаа ирүүлэх

          - Хэсгийн ахлагчдын гэрээ ажлын үзүүлэлт, үр дүнг дүгнэж ирүүл. Шаардлага хангахгүй байгаа хэсгийн ахлагчтай гэрээ байгуулахгүй

          - Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хороод шинэ жилийн баярын өдрүүдэд  Хариуцлагатай жижүүр ажиллах захирамж гаргаж ирүүлэх

Хоёр: 2015 оны 01 сарын 12 ны дотор үр дүнгийн гэрээ, төлөвлөгөө, дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу батламж, төлөвлөгөөндөө тусгах

Гурав:  2015 онд Төрийн албан хаагчдын  ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн ажиллах баталгаа гаргаж өгөх

           ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС