СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2014 ОНЫ 12
ДУГААР САРЫН 09- НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ХУРАЛДААН ДЭЭР ДҮҮРГИЙН
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛДЫН  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

Нэг. Дүүрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ сарын 11, 12-нд болох гэж байгаатай холбогдуулж дэргэдэх хэлтэс албад өөр өөрийн чиглэлээр ажлуудаа бэлдэх, чуулганд бэлтгэл ажлыг хангаж идвэхитэй оролцох /Холбогдох хэлтэс, албад/

 

 

Хоёр. 2015 оны 1 сараас Шилэн дансны хууль хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор байгууллагын дарга, холбогдох ажилтнуудад сургалтуудыг явуулах, бэлтгэл ажлыг хангах / Холбогдох хэлтэс, албад/

 

Гурав. Сайжруулсан зуухны бүс байгуулж, бүсчилж өгөх талаар холбогдох хэлтэс албад танилцуулах / ДБТХ/

 

Дөрөв. Дүүргийн вэб сайтны “Иргэн таны санал” цахим хуудасны хэлтэс албадтай холбоотой асуудлуудыг танилцуулж байх, иргэдийн бичсэн мэдээллийг овог нэр, утас, хаягтай нь бичүүлдэг болгох /ХМОНХА/

 

Тав. Дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт их буурахгүй өсөлттэй байгаа тул цагдаагийн 3 хэлтсүүд хамтарч гэмт хэрэг бууруулах чиглэлээр ямар ажил хийх тухай чиглэл төлөвлөгөө боловсруулж танилцуулах./ Цагдаагийн 1,2,3-р хэлтсүүд/

 

Зургаа. Хэлтэс албадууд дүүргээр шийдүүлэх боломжгүй тулгамдсан асуудлуудаа нийслэлийн удидах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулж, асуудлуудаа тавьдаг байх./ Холбогдох хэлтэс, албад/

 

 

                                           ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС