СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2014 ОНЫ 11
ДҮГЭЭР САРЫН 25 - НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ХУРАЛДААН ДЭЭР ДҮҮРГИЙН
ЗАСАГ ДАРГА М.ЧИНБОЛДЫН  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 НЭГ. Жилдээ 1-2 шинэлэг ажил зохион байгуулах тухай үүрэг даалгавар оны эхэнд өгөгдсөн байгаа, үүний дагуу шинэлэг ажил ямар түвшинд явж байгаа талаар болон 2014 онд хийсэн ажлаа товч танилцуулах   /Холбогдох хэлтэс, албад/

 

ХОЁР. ЭАБИ-ийн доогуур байгаа улаан үзүүлэлтүүдийг шалгаж, ямар ажил зохион байгуулах талаар танилцуулах /НХХ/

ГУРАВ. Малын тооллого эхлэх гэж байгаатай холбогдуулан хариуцсан хэлтсүүд анхаарч ажиллах  / ХҮХ, СХ/

ДӨРӨВ.  Нохой муур  устгах ажлын нэмэлт хөрөнгө шийдэгдсэнтэй холбогдуулж хяналт тавьж,  эрчимжүүлж ажиллах /ДБТХ, НҮТ/

ТАВ. “Архигүй баасан гариг” дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа эргүүлийг тогтмолжуулах, мэдээллээ байнга танилцуулах   / Холбогдох хэлтэс,албад/

ЗУРГАА. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилт, 2015 оны зорилтод тусгах саналаа хэлтэс албадууд хугацаандаа яаралтай ирүүлэх /Холбогдох хэлтэс албад/

ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС