2014  ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 24-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН
ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ, НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДААС  ӨГӨХ
 ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

Хэрэгжүүлэх байгууллага

Товч
агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын хэрэгжилт, 2015 оны зорилт, нийслэлийн 2015 оны төсвийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барьж хэлэлцүүлэхтэй холбогдуулан дүүрэг, агентлаг, харъяа газрын удирдлагууд хийсэн ажлуудынхаа тайлан, хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар товч бэлтгэх.
Нийслэлийн ИТХ-ын салбар хороод болон НИТХ-ын чуулганд бэлтгэх.

14

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч

2

Нийслэлийн хэмжээнд  хөрөнгө оруулалтыг  2014 оны 12 дугаар сарын 10-ны дотор зогсоох тул байгууллагууд хийж дуусгаагүй ажлуудаа бүрэн дуусгах.

14

3

Захирагчийн ажлын алба,
Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар

Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан цас мөсний хальтиргаанаас сэргийлж хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, стандарт шаардлагыг хангуулах ажлыг зохион байгуулах.

14

Улаанбаатар хотын Ерөнхий  менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

4

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, УБ хотын Цагдаагийн газар, Авто замын газар, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл

Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаар нийтийн эзэмшилийн тохиожуулсан  гудамж талбайд инженерийн шугам сүлжээний засварын ажил хийсэн байгууллага нөхөн сэргээлтийн ажлаа хийж тохижуулсан эсэх талаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, зөрчил гаргасан байгууллага, аж ахуйн нэгжид хариуцлага тооцож ажиллах./Сэлбэ гол, Арслантай гүүр, Нарын замын  ард/

14

Улаанбаатар хотын Ерөнхий  менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

5

Нийслэлийн Статистикийн газар,
Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Дүүргүүд

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2014 оны тооллогыг зохион байгуулах.

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

6

Нийслэлийн Боловсролын газар

Багахангай дүүргийг хариуцсан мэргэжилтэн дүүргийн ЗДТГ-т боловсрол хариуцсан мэргэжилтэнг дангаар нь томилон ажиллуулах асуудлыг судалж хариу өгөх.

14

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч

7

Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, УБ хотын Цагдаагийн газар

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй газар буусан иргэдийг бүртгэл судалгааг нарийвчлан гаргах,  шалгалтын  ажлын  хэсгийн байгуулж, холбогдох хуулийн дагуу арга хэмжээг авч Удирдлагуудад танилцуулах.  /Үерийн далан, ус зайлуулах сувгийг шороогоор тэгшилж буусан нь орчин тойрны өрх айлыг үерт автуулах, орц гарц хаагдаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болгосон зэрэг/

14

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч

8

Захирагчийн ажлын алба, УБ хотын Цагдаагийн газар

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн мэдээлэлтэй холбогдуулан НЗД-ын 2013 оны А/548 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж, зөрчил гаргасан байгууллагад холбогдох хуулийн дагуу арга хэмжээг авч Нийслэлийн Удирдлагад танилцуулах.   

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

9

Захирагчийн ажлын алба

Баянзүрх дүүргийн  2, 22 ,27 , 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус ундарч байгаа асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг танилцуулах.  

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

 

  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС