2014  ОНЫ 10 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН
ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ, НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДААС  ӨГӨХ
 ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

Товч
агуулга

Хэрэгжүүлэх байгууллага

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн төр захиргааны бүх байгууллагууд өөрсдийн нэрэмжит ажил зохион байгуулж иргэдэд хүргэх. Нийслэлийн өдрийн үеэр зохион байгуулагдах ёслол хүндэтгэл, нэгдсэн арга хэмжээ бүрт байгууллагуудын удирдлагууд ач холбогдол өгч оролцох.

Дүүрэг, агентлаг, харъяа газрын дарга нар

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

2

Ойг угтаж гудамж замын тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх, сэргээх, Чингисийн талбайн ойр орчмын аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, замын гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдлыг хангуулах ажлыг  зохион байгуулах

Захирагчийн ажлын алба,
Дүүргүүд

14

3

Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаягжилтыг сайжруулж, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах

Захирагчийн ажлын алба,
Дүүрэг

14

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

4

2014 онд  Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа ажлуудыг эрчимжүүлж, ажлын чанар үр дүнд анхаарах.  

Нийслэлийн Авто замын газар,
Дүүргүүд,
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар

14

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч

5

Өвөлжилтийн бэлтгэл хангасан байдлыг нийслэл, дүүргийн өвөлжилтийн ажлыг зохион байгуулах комисс, тухайн ажлыг хариуцсан газар, хэлтэс, албад хамтран нутаг дэвсгэрийн хэмжээнд шалгаж, цаашид яаралтай авах арга хэмжээний санал боловсруулж ажиллах.

Захирагчийн ажлын алба, дүүрэг, агентлаг, харъяа газрын дарга нар

14

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

6

Дулаан, цахилгааны шугам солих, засварлах, авто болон явган хүний зам тавихаар ухсан газруудын шороог тэгшилж, хогийг цэвэрлэж ачуулан хуучин байдалд нь болгох ажлыг зохион байгуулах

Захирагчийн ажлын алба,
Авто замын газар

14

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР