НЭГ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр энэ онд олон байгууллагууд ой тэмдэглэхээр болж байна. Ой тэмдэглэхтэй холбогдуулан төсвийн хөрөнгөөр мэндчилгээ, сурталчилгаа явуулахгүй байх. Төсвийн ерөнхийлөн захирагч болон менежерүүд. /Засгийн газрын хуралдааны тэмдэглэл-2014.№11-XXII.3/

ХОЁР. Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг эрчимжүүлэх. Дээрхи ажлын үр дүнг дүүрэг, хороодын Засаг дарга нарын ажлын нэг үзүүлэлт болгохыг судалж уулзалт зохион байгуулах. Захирагчийн ажлын алба /Засгийн газрын хуралдааны тэмдэглэл-2014.№16-VIII.2/

 

ГУРАВ. Захирагчийн ажлын алба,  Байгаль орчин, ногоон хөгжлийн газар бүх нийтээр мод суулгах өдрөөр хийх ажлын бэлтгэлийг хангуулах, энэ ажилд нийслэлийн  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй хамруулж зохион байгуулах.

ДӨРӨВ. 2014 онд хөрөнгө оруулалтаар шинээр тавьж байгаа Цахилгаан, дулаан, цэвэр бохирын шугам сүлжээ, авто замын засвар шинэчлэлийн ажлуудын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлэх, гүйцэтгэгч байгууллагуудаар мэдээллийн самбар байршуулах зэрэг ажлуудыг Нийслэлийн Авто замын газар, УБ цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, УБ дулааны сүлжээ ТӨХК, дээрхи ажлуудад Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллах.

ТАВ."Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах бэлтгэл ажлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хангуулах. Дүүргийн Засаг дарга нарын саналыг авч уялдуулж ажиллах.

ЗУРГАА. Хүүхдийн зуслангийн бэлтгэлийг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар хангуулах, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж бэлтгэлийг газар дээр нь үзэх, үйл ажиллагааг нийслэлийн Мэргэжпийн хяналтын газрын дүгнэлтийг гаргуулсны дараа эхлүүлэх.

ДОЛОО. Нийслэлийн хотын зам дагуу замын гэрэлтүүлэгийн асалтыг нэмэгдүүлэхийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртэх гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтанд анхаарч ажиллах. Дээрхи ажилд Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллах.
 

 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС