НЭГ. Багануур дүүргийн 3-р хорооны 52-р байрны арын авто зам суулт өгсний улмаас  дулааны шугам дарагдаж гэмтэл гарсан энэ асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэр гаргуулах.

 

ХОЁР. Сонгинохайрхан  дүүргийн  62-р  сургуулийн барилгын гадна талын тоосгон хананд нуралт үүссэн тул энэ асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэр гаргуулах.    
 
ГУРАВ. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2014 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудын худалдан авах ажиллагааны талаар дүүргүүдийн Засаг дарга нарт мэдээлэл өгөх, уулзалтыг зохион байгуулах.


ДӨРӨВ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2014 онд баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/237 дугаар захирамжийн хүрээнд нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудын дунд “ХУУЛЬ ТАНЫ ХӨТӨЧ” сэдэвт уралдаан зарлаж байгаатай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд, ажилтан, албан хаагчдаа идэвхтэй оролцуулах.
 
ТАВ. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб,  дүүргүүдийн ЗДТГ,  хороодын Засаг дарга  нар 2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажлын бэлтгэлийг хангуулах.
 
ЗУРГАА. Хүүхэд, залуучууд, ахмадуудын чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх  нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байрших цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажилд оруулах, орчин тойрны тохижилтын ажлыг хийх.


ДОЛОО. Ерөнхий боловсрол, их, дээд сургууль, коллежийн сурагч, оюутнуудын хонхны баяр, төгсөлтийн үеэр нийгмийн дэг журам сахиулах, цаашид авах арга хэмжээний талаар  нийслэлийн Цагдаагийн газар Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэр гаргуулах.


НАЙМ. Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрууд  хамтран  осол, гэмтэл хэрэг зөрчлийн талаар нарийвчилсан судалгааг гаргаж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах.


 ЁС. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар дүүргүүдийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын мэдээллийг нарийвчлан гаргаж  дүүргүүдийн Засаг дарга нарыг мэдээллээр хангах. 

 
  

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС