НЭГ. Нийслэлийн хэмжээнд 2013 онд тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр дүүргүүдийн нутаг дэвгэрт хийгдсэн ажлуудыг газар дээр нь танилцах, чанарын  доголдол, зөрчил дутагдал гаргасан гүйцэтгэгч нэг бүрээр гаргаж танилцуулах. НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /НӨҮГ/

 

ХОЁР. Нийслэлийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, нийгмийн хэв журмын нөхцөл байдал талаар дүн шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар шийдвэр санал боловсруулж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг  Нийслэлийн Цагдаагийн газар

 
ГУРАВ.  Дүүргүүдийн  ЗДТГазар  нутаг дэвсгэрийн  байгууллага, аж ахуйн нэгж, гудамжнуудын хяналтын камер, гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг шалгаж, доголдолтой байгааг засварлах, нэмж  гэрэлтүүлэг, хяналтын камержуулах ажлыг цагдаагийн байгууллагын хамтран судалгаа тооцоо гаргаж зохион байгуулж ажиллах.  
 
ДӨРӨВ. Дүүргүүдийн ЗДТГазар  нутаг  дэсвгэрийнхээ хэмжээний гудамж талбай, авто замын шаардлага хангахгүй тэмдэг тэмдлэгээг солих, засварлах, шинээр тавих, явган хүний зорчих хэсэгт худалдаа үйлчилгээ явуулж  байгааг зогсоох. /түлээ, нүүрс, бусад/  
 
ТАВ. Нийслэлд ажлын байр нэмэгдсээр байхад  ажилгүйчүүдийн тоо буурахгүй  байгаад  дүн шинжилгээ хийж, хөдөлмөр зуучлалын чиглэлээр явуулж байгаа бодлого, шийдвэр  үр дүнд хүрхүйц  байхаар Нийслэлийн Хөдөлмөрийн газар зохион байгуулах.
 
ЗУРГАА. Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд 1,2 дугаар сард  хийсэн үйл ажиллагааны тайланг 3 дугаар сарын 05-ны дотор НЗДТГ-т ирүүлж,  2 дугаар улиралд хийх ажлуудаа эхлүүлэх.             
  

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Ирцийн мэдээллийг энд дарж үзнэ үү