НЭГ. Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай үр дүнгийн гэрээг долоо хоногын нарийвчлалтай байгуулсан, түүний дагуу төсвийн шууд захирагч нар харьяа нэгж, төрийн албан хаагч нартай үр дүнгийн гэрээ байгуулахдаа, хийх ажил хоног хугацааг зэргийг тодорхой тусгаж байгуулах.

 

 

  • Байгууллагууд 1,2 дугаар сарын хийсэн ажлын гүйцэтгэлийн тайланг НЗДТГ-т ирүүлж, хоёр дугаар улиралд хийх ажлуудаа эхлүүлэх.
  • Дүүргүүдийн Засаг дарга нар Нийслэлийн Засаг даргаас эрх шилжсэн ажлуудыг гүйцэтгэл үр дүнг анхаарч ажиллах. 

ХОЁР. Хөрөнгө оруулалтаар 2013 онд баригдаж ашиглалтад орсон барилга байгууламж, обьектуудыг нийслэлийн өмчит бүртгэж авах, ашиглалт хамгаалтыг сайжруулж ажиллах, 2014 онд хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг хугацаа алдахгүй зохион байгуулах

  • Авто замын трасст болон барилга барих талбайн зураглалд орсон обьектуудыг нүүлгэн газар чөлөөлөх иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад нийслэлийн Өмчийн харилцааны газар одооноос мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээ авах.

ГУРАВ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч ажиллах, цахим хуудасныхаа мэдээ мэдээллийг тогтмол шинчлэх, иргэдэд нээлтэй ил тод хүргэх.

  • Ялангуяа төсөв санхүү,хөрөнгө оруулалтын ажлуудыг иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад нээлттэй байлгах.

ДӨРӨВ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хууль, эрх зүй болон  архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалтуудыг НЗДТГазар, Нийслэлийн Архивын газар хамтран зохион байгуулах.

 
ТАВ.  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид 2 дугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх.

 
ЗУРГАА. Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг баталсан А/1146 дугаар захирамжыг нэгдүгээр хавсралтаар баталсан хуваарийн дагуу байгууллага нэгжүүд холбогдох хэлтэсүүдэд мэдээ тайлангаа хүргүүлэх.

 
ДОЛОО. Нийслэлийн Замын цагдаагийн газар  Зам тээврийн осол гэмтэл, хэргийн нөхцөл байдал талаар энэ долоо хоногийн Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах.

 
  

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС